“Mongolia ITF-2011” аялал жуулчлалын үзэсгэлэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

“Mongolia ITF-2011” аялал жуулчлалын үзэсгэлэн гарлаа

БОАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв  хамтран “MONGOLIA ITF-2011”  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 2-3-нд “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа. Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Англи, БНСУ, Испани зэрэг орны бизнесийн төлөөлөл, “Их Түмэн гол”, “Цайны зам” олон улсын төсөл хөтөлбөрийн удирдлагууд болон 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж өөрийн аймгийн аялал жуучлалын хөгжлийн талаар сонирхолтой илтгэлүүд тавив. Мөн манай улсад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани, төрийн болон ТББ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид урлаг соёлын байгууллага, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгч зэрэг 80 гаруй байгууллага оролцлоо. Хоёр өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэнгийн үеэр гадаад, дотоодоос уригдан ирсэн аялал жуулчлалын мэргэжилтэн, зөвлөхүүд уулзалт зохион байгуулж  харилцан туршлага солилцов.

Б.Даваатогтох

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж