Хуулийнхны сахилга бат хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Хуулийнхны сахилга бат хангалтгүй байна

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн ээлжит хурал болжээ.  Хуралдаанаар “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокуророос Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй, Дотоод хэргийн сайдтай хамтарч гаргасан “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах тухай” захирамж, “Прокурорын байгууллагын албаны хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн  талаар хэлэлцсэн байна. Ингээд прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хариуцлагыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйг дагаж мөрдөх талаар хангалтгүй байна гэж дүгнэсэн байна. Тиймээс  хамтарсан захирамж, тушаал болон Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, хариуцлагын шинэ шаардлагыг бүрэн хэрэгжүүлж ажиллах талаар аймаг, нийслэл, дүүргийн прокуроруудад үүрэг болгожээ. Харин биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтэст даалгажээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж