Иран АНУ-ын тагнуулын онгоцыг бууджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Иран АНУ-ын тагнуулын онгоцыг бууджээ

Ираны зэвсэгт хүчин өчигдөр тус улсын агаарын хилийг зөрчсөн АНУ-ын тагнуулын онгоцыг буудсанаа мэдэгдлээ. Ираны армийн албаны нэгэн хүн тус улсын агаарын хилийг зөрчсөн аль ч улсын цэргийн онгоцонд хариу цохилт өгөх болно гэжээ. Ираны зэвсэгт хүчний буудсан “RQ170” загварын нисгэгчгүй тагнуулын онгоц сүйрч, тус улсын нутагт унасан талаар “IRNA” агентлаг мэдээлсэн байна. Иран цөмийн хөтөлбөрөөс болж АНУ, түүний холбоотон орнуудтай таагүй харилцаатай байгаа юм. Барууны орнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэж хардаж байгаа боловч Иран цөмийн хөтөлбөр нь эрчим хүч гаргаж авах ганцхан зорилготой гэж мэдэгдсэн. Иран өнгөрсөн нэгдүгээр сард мөн тус улсын агаарын хилийг зөрчсөн АНУ-ын тагнуулын хоёр онгоцийг буудаж унагаснаа мэдэгдсэн юм.  Исламын бүгд найрамдах Иран улс АНУ, түүний холбоотон Израйль тус улсын цөмийн байгууламж руу халдах болзошгүй аюулаас сэргийлж, цэргийн байнгын сургуулилалт явуулдаг байна. Тегераны армийн стратеги тагнуулын болон цэргийн онгоц бүтээхэд голлон анхаарч байгаа гэнэ. Иран гурван жилийн өмнө Израйльд өлхөн хүрэх 1000 км тусгалтай бөмбөгдөгч онгоц бүтээснээ зарласан юм. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад тус улсад бүтээсэн уг сөнөөгч онгоцыг дайснууддаа илгээх “Үхлийн элч” гэж нэрлэсэн билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж