Монгол инженерүүд автобус угсрав

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Монгол инженерүүд автобус угсрав

Монгол инженерүүд автобус үйлдвэрлэжээ. “Цахилгаан тээвэр” компани троллейбус, цахилгаан болон дизель хөдөлгүүртэй дуобус үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй. Харин “Эрдү” компани “JEA-800М” загварын  автобус угсарчээ. Тэдний угсарсан автобус шинэ жилийн баяраас өмнө үйлчилгээнд гарах аж.  Автобусны эд ангийг ОХУ, Япон, БНСУ, Хятадаас авчирсан байна. Машин угсарч буй инженер техникийн ажилтнуудаа ч дээрх орнуудад сургасан байна. Монгол автобус түлш бага зарцуулна. Хорт утаа бага ялгаруулдаг, хурд сааруулах цахилгаан механизмтайгаараа давуу талтай аж.

Б.Агь

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж