
Ахмад номын санч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Н.Рэнцэнноров, Б.Ханд нар “Ном дагасан он жилүүд” нэртэй дурсамж номыг Өндөрхаан хотод хэвлүүлсэн байна. 90 жилийн ойг тохиолдуулан номын санд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан зургаан ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр, мөн БСШУЯамны "Жуух бичиг"-ээр нэг хүнийг шагнууллаа. Мөн аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр гурав, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар дөрөв, “Соёлын түшиг” холбооны "Соёлын гавьяа” одонгоор нийт 10 хүн тус тус шагнуулжээ. Түүнчлэн гурван үеийн номын санчдын уулзалтыг зохион байгуулж, номын сангийн захирлаар 1970-1983 онуудад ажиллаж байсан Н.Рэнцэнноров, 1983-1994 онуудад ажиллаж байсан Д.Эрдэнэбаатар, 1994-2004 онуудад ажиллаж байсан Б.Дуламжав болон үе үеийн номын санчид оролцов.