Москва цагдаа нараа цөөлнө

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Москва цагдаа нараа цөөлнө

Оросын нийслэл Москвагийн цагдаа нар одоо авч байгаа цалингаа 2.5 дахин нэмэгдүүлэхээр болж байгаа юм. Гэвч ийм боломж гаргахын тулд нөгөө талдаа цагдаа нарынхаа тоог 22 хувиар цөөрүүлэх хэрэгтэй гэж Москвагийн дотоод хэргийн газрын дарга  хошууч  генерал Колокольцов хэлж байна. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад Москвагийн жирийн цагдаа одоогийн байдлаар сардаа 23 мянган рубль буюу 820 ам.долларын цалин авч байгаа юм байна. Харин ирэх оноос энэ хэмжээг 60 мянган рубль буюу 2500 орчим ам.доллар болгон нэмэгдүүлнэ хэмээн амлаж байгаа гэнэ. Харин цагдаа нарын тэтгэврийн асуудал хэцүү болж байгаа ажэ. Учир нь тэтгэврийн дундаж нь ердөө л 5000 рубль болж байгаа юм байна.

Одоо Москвад 98 мянган цагдаагийн албан хаагч байгааг78 мянга болгон цөөлнө гэж Москвагийн удирдлагууд ярьж байгаа аж. Хамгийн түрүүнд бараан зах зэрэг газруудад ажилладаг цагдаа нарыг халах ба мөн байгаль орчны болон техникийн үзлэг хийдэг,авто тээврийн хэрэгслийг бүртгэдэг ажил бүхий цагдаа нар мөн л халагдах төлөвтэй байна. Эдгээр үүргийг хүчний бус байгууллагууд хийх учиртай гэж үзэж байгаа ажээ. Ер нь эдийн засгийн болон аж ахуйн үйл ажиллагаанууд дахь хүчний байгууллагын оролцоог багасгах чиглэлэээр энэ цомхотгол явагдана гэж Москвагийн захиргаа үзэж байгаа юм.

Харин энэ талаар судалгаа явуулахад халагдсан цагдаа нарын 70 хувь нь  гэмт хэргийн бүлгүүдэд татагдан орох магадлал өндөр байгаа нь харагдсан гэнэ. Гэтэл энэ тухай болгоомжлол цагдаагийн дарга нарын шийдвэрт огт нөлөөлөхгүй нь бололтой. Харин ч ийм байдал нь цомхотгол хийх шаардлага байгааг харуулж байна гэж тэд хэлжээ.

М.Наст
Эх сурвалж  Лента.ру

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж