
Төр, засгийн өндөрлөгүүд байрлаж, гадаад, дотоодын эрхэм зочид морилдог Их тэнгэр цогцолборын зоогийн ширээг тансаг шаазан эдлэлээр чимэглэхээр 1990-ээд оны эхээр Францад захиалга өгчээ. Төрийн гурван өндөрлөгөөс гадаадын зочдод хүндэтгэлийн зоог барихдаа нэгэн хэвийн соёмботой шаазан эдлэл хэрэглэдэг байсныг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тус тусад нь өөр болгож улсынхаа нүүр царайг гаднынханд илүү тансаг харагдуулахаар хээ хуар, зураг чимэглэл зэргийг гурван янз болгон Францын шаазан эдлэлийн дээд зэргийн үйлдвэрт захиалсан байна.
Захиалсан эдлэлээ авах гэж байтал санхүүгийн боломж, улс төрийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан авч чадаагүй аж. Гэтэл тэдгээр эдлэлийг Кувейтийн дээдэс таалж, худалдан авснаар өдгөө тэднийх өндөр зэрэглэлийн хүлээн авалтдаа монгол хээ хуар бүхий шаазан аяга таваг сэлтийг хэрэглэдэг болсон гэнэ. Энэ талаар ахмад дипломатч Ч.Батжаргал ярьж байв.
Д.ОЮУН