Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган болно

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон бусад төрийн бус байгууллагууд хамтран анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний чуулган”-ыг өнөөдөр МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн тэдний хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргах, төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогч байгууллагууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар илтгэл тавих юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх, тэднийг ажилд бүртгэх үйл ажиллагаа болох аж.  

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж