
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа өнөөдөр 10.00 цагаас эхэлж Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг авч хэлэлцэхээр болжээ. Энэ асуудлыг тус бүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бус хуралдаан зарлаж хэлэлцсэн ч нягтлах зүйлүүд нэлээд бий бололтой. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд өнөөдөр үдээс өмнө хурал зарлаагүй байна.