
Өнгөрсөн гуравдугаар сараас хойш өрнөсөн бослого, тэмцэлийн үеэр нийт 4000 гаруй хүн амиа алдсан хэмээн НҮБ мэдээлсэн. Харин Сирийн эрх баригчид улс орондоо өрнөж буй цуст аллагыг бусдад мэдэгдэхгүйн тулд хэвлэл мэдээлэл болон ард иргэдийн мэдээлэл солилцох боломжийг хаан боогдуулж байгаа юм.
Бослого гаргаж буй иргэдийг галт зэвсэг ашиглан хомроглон устгаж буй зургийг интернэтэд тавьсан тохиолдол олон гарсан ба эдгээр зургуудыг иргэд iPhone утсаар авсан байсан аж.
Тиймээс дахин интернэтэд зураг, дүрс нийтлүүлэхгүйн тулд иргэдийг iPhone хэрэглэхийг хориглож байгаа аж.