
Ардчилсан намаас Монгол Улсын 21 аймаг, нийслэлд бүтэн жилийн турш зохион байгуулсан “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлэг өндөрлөж, хаалтыг үдэшлэгийг өнгөрөгч баасан гаригт “Чингис” зочид буудалд зохион байгуулав. Ардчилсан намаас сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд, хэлэлцүүлгийг хөдөө орон нутагт зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүд уригдсан A party-д тус намынхантай хамт явж, хэлэлцүүлгийг сурвалжилсан 300 гаруй гаруй сэтгүүлч оролцсон нь мэргэжил нэгтнүүдийн хувьд сүүлийн үед тохиолдсон хамгийн том цугларалт болов. Ардчилсан намын зүгээс энэ өдөр сэтгүүлчдийн дунд “Хамгийн, хамгийн…” гэсэн номинацийн эздийг тодруулж, хамгийн олон аймагт сурвалжлага хийсэн, хамгийн олон км аялсан болон хамт явсан нөхөддөө хамгийн их тусалсан, хамгийн сенсаацитай аялсан сэтгүүлчдийг шалгаруулан хамгийн сүүлийн үеийн IPad-аар урамшуулсан юм. Бас нэг сонирхолтой нь эдгээр “хамгийн хамгийн”-ийг зарласан Ардчилсан намын дарга нарыг бас энэ үдэшлэгийн “хамгийн хамгийн”-аар тодруулж болохоор байсан юм. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг “хамгийн намхан”-аар, УИХ дахь Ардчилсан намын дарга Ч.Сайханбилэгийг энэ үдэшлэгийн “хамгийн өндөр”-өөр, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг “хамгийн хар”-аар нь ч гэдэг юм уу, дахиад гурван номинаци гаргасан бол илүү хөгжилтөй болох байлаа.
Б.ГАЛ