
Үндсэн чиглэл нь хүний хөгжлийг хангахад чиглэсэн макро эдийн засгийн бодлого, бодит салбарын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, нийгмийн бодлого, засаглал эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах гэсэн бүтэцтэй байхаар төсөлд тусгажээ.
Засгийн газар 2011 онд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, өсөлтийн үр дүнд бий болох баялгийг ард иргэдийнхээ аж байдлыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, бизнес, хууль эрх зүйн орчинг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийнхээ хөгжлийг тэтгэх зорилт тавьж байна.