
Анх 1979 онд “МонЦаМэ” агентлагийн дэргэд “Инээмсэглэл” хамтлаг гэж байгуулагдаж байсан билээ. “Бид цас ороход дуртай”, “Улаанбаатарын үдэш”, “Манайд ирээрэй”, “Бүсгүйчүүл” гээд олон сайхан хит дууг нь бид радиогоор сонсч хүмүүжиж, оюунаа хөгжүүлж байсан тус хамтлагийн цомгийн ажил “New star” студи дээр оржээ. Цомогт тус хамтлагийн сор болсон хорин дуу багтсан юм байна.
Ерөнхий сайд С.Батболдын эхнэр Х.Отгонтуяа “Урлагийг дэмжих сан” сан байгуулсан бөгөөд тэрбээр сангийнхаа дэргэдэх үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Инээмсэглэл” хамтлагийн цомгийн ажил дээр ерөнхий продюссер, спонсороор нь ажиллаж байгаа аж. Монголын урлаг соёлын хөгжилд маш том хувь нэмрээ оруулсан тус хамтлагийн цомог тун удахгүй мэндлэх гэж байна.
Г.Даша