
Зургаа дахь удаагийн энэхүү ажиллагаа нь Европын бүсийн орнуудын болон ОУВС-гийн шаардлагаар тус улс хямралын эсрэг шинэчлэлүүдийг явуулах баталгаа өгсний дараа олгогдох байсан юм.
Грект туслах хөтөлбөр нь нийт 110 тэрбум евро бөгөөд, одоогийн байдлаар 130 тэрбум еврогийн хэмжээтэй тусламжийн хоёр дахь багцыг зөвшилцөж байна.
Энэхүү тусламжийг олгох ажиллагаа нь Грекийн засгийн газар бүтцийн шинэчлэл хийх төлөвлөгөөг Европын холбоо болон ОУВС-нд бичгээр ирүүлэх хүртэл нэг сар хүлээгдсэн аж. ОУВС Грект үзүүлэх ээлжит тусламжаа энэ сарын эхээр дэмжих магадлалтай байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин