ОХУ-ын парламентын сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

ОХУ-ын парламентын сонгууль эхэллээ

ОХУ-ын алс дорнодын районд эхэлсэн парламентын сонгуулийн санал хураах үйл явц будлиантай болсон гэх шуугиан дэгджээ. Тус улс дахь сонгуулийн цорын ганц бие даасан хяналтын хороонд энэ талаар 3,500 орчим гомдол ирсэн гэнэ. Тус хорооны дарга Лиля Шибановаг Москвагийн онгоцны  буудалд албаны хүмүүс саатуулж, лэптопоо хураалгахыг шаардсан байна. “Голос” хэмээх нам бус уг хяналтын хороо АНУ, Европын холбооноос санхүүждэг. ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин АНУ, Европын холбоог тус улсын сонгуульд хөндлөнгөөс оролцож байгааг буруутгасан бол Оросын ДУТ-ын гишүүд гадаадаас санхүүждэг байгууллага яагаад тус улсын сонгуулийн үйл явцад хяналт тавьж байгаад гайхаж буйгаа илэрхийлжээ.  Сонгуулийн хяналтын хороо “Голос”-ыг Москвагийн шүүх сонгуулийн санал хураалт болохоос таван хоногийн өмнө сонгогчдын сэтгэгдлийг нийтэлж, сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзэн 1,000 ам.долларын торгууль ноогдуулсан байна.  Сонгуулийн бэлтгэлтэй холбоотой гомдлын дийлэнх нь Ерөнхий сайд В.Путины тэргүүлдэг Нэгдсэн Орос намтай холбоотой байжээ. ОХУ-ын парламентын энэ удаагийн сонгуульд 2007 онд оролцож байсан 11 намаас долоо нь өрсөлдсөн гэнэ. Парламентын 450 суудлын төлөөх сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар Гринвичийн цагаар 17:00 цагт дуусах юм байна. ОХУ-ын Төрийн ДУМ-ын олонхи болсон В.Путины тэргүүлдэг Нэгдсэн Орос намаас гадна Коммунист нам, Үндэсний Либерал Демократ нам болон Социал демократ шударга Орос нам бүрдүүлж байгаа ажээ. Ирэх гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь хоёр удаа улиран сонгогдож байсан В.Путин дахин өрсөлдөх юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж