Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2011 оны 12 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.

2011 оны 12-р сарын 05-наас 12-р сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

5, 8-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд  баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. 5, 6-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, томоохон голуудын сав газруудаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж