Оюутнууд согтуурлын эсрэг нэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Оюутнууд согтуурлын эсрэг нэгдэв

Монгол Улсад гарч байгаа гэмт хэргийн 40 орчим хувь нь архи, согтууруулах ундаатай холбоотой гардаг гэсэн судалгаа бий. Үүний эсрэг оюутан залуус нэгдэхээр болжээ. Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн инженерийн их сургуулийн 10 сонсогч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран “Оюутан эргүүл–2011”  аяныг өчигдрөөс хоёр хоногийн хугацаатай зохион байгуулж байна.  Оюутнууд, цагдаагийн хүч хавсарсан эргүүл тус дүүргийн 28 хороонд гарч байгаа юм байна. Нийслэлийн хамгийн томд орох энэ дүүрэгт согтууруулах ундаагаар үйлдэг 300 гаруй цэнгээний газар байдаг ажээ.

Нийт 1000 гаруй хүн эргүүлд гарснаар  шөнийн цагаар гардаг гэмт хэрэг, согтуугаар үйлдэгддэг хэргийг бууруулж, баярын уур амьсгал орсон энэ үед иргэдээ архигүй баяр, эрүүл нийгмийн төлөө уриалахаар болжээ.                   

            Д.ОЮУН  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж