Мал гэрчилгээтэй болж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Мал гэрчилгээтэй болж байна

УИХ-аас
баталсан “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд малыг ээмэгжүүлж,
гэрчилгээжүүлэх ажил эхний жилдээ хэрэгжиж байна.  Энэ ажилд зориулж
улсын төсөвт 2011 онд 5,5 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. 

Монгол
Улсын мал сүрэг 40 саяас даваад буй. Үүнээс  энэ жил  Хөвсгөл,
Баянхонгор, Архангай зэрэг аймгийн 7,1 сая толгой малыг ээмэгжүүлэхээр
төлөвлөжээ. Үржлийн мал, цөм сүрэг үүнд багтаж байгаа аж. Малыг
гэрчилгээтэй болгож ээмэгжүүлснээр  нэгдсэн бүртгэл бий болж,  малын
хулгайг илрүүлэхэд үр дүнгээ өгөх юм. Малыг ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх
ажил 2020 он хүртэл үргэлжилж Монголын мал сүргийн 80 хувийг хамруулах
юм байна.  Ирэх 2012 онд малын бүртгэлд зориулж улсын төсөвт найман
тэрбум төгрөг суулгажээ. Энэ мөнгөөр нийт 10 гаруй сая толгой малыг
ээмэгжүүлэх ажээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж