
Монгол Улсын мал сүрэг 40 саяас даваад буй. Үүнээс энэ жил Хөвсгөл, Баянхонгор, Архангай зэрэг аймгийн 7,1 сая толгой малыг ээмэгжүүлэхээр төлөвлөжээ. Үржлийн мал, цөм сүрэг үүнд багтаж байгаа аж. Малыг гэрчилгээтэй болгож ээмэгжүүлснээр нэгдсэн бүртгэл бий болж, малын хулгайг илрүүлэхэд үр дүнгээ өгөх юм. Малыг ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх ажил 2020 он хүртэл үргэлжилж Монголын мал сүргийн 80 хувийг хамруулах юм байна. Ирэх 2012 онд малын бүртгэлд зориулж улсын төсөвт найман тэрбум төгрөг суулгажээ. Энэ мөнгөөр нийт 10 гаруй сая толгой малыг ээмэгжүүлэх ажээ.
Д.ОЮУН