Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгууллаа

Төрийн ордонд өнөөдөр “Хөгжилд хүргэх түншлэл” сэдэвтэй үндэсний форум боллоо. Түүгээр төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулж, хамтран ажиллахаар болж байна. Форумын үеэр хувийн хэвшлийнхнээс олон санал гарчээ. Зээлийн батлан даалт чухал байгааг тэд онцлон хэлсэн байна. Мөн Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хараат болж байгааг анхаарч бүх салбараа жигд хөгжүүлэхэд анхаарах ёстой гэж байлаа. Бизнесийн салбар хэдхэн хүний гарт орсныг ч шүүмжлэх хүн гарч байв.

                                                                        Д.ОЮУН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж