Нүүрсний үнэ буурч байна

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнэ буурч байна

Налайхад нүүрсний ам цөөрч, нэг ковш нүүрсний үнэ 40-45 мянган төгрөг болж өссөн гэсэн шалтгаанаар өнгөрсөн есдүгээр сараас хойш хэрэглээний нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг нэг дахин өсөөд байсан юм. ЗИЛ-130 машины нэг тэвш нүүрс хагас сая төгрөгөөс давж, Портер нүүрс өндөрлөгтэй эсэхээс хамааран 200-250 мянган төгрөг, шуудай гэх жижиг ууттай нүүрс 1500 төгрөг болоод байв. Харин айл өрхүүд өвлийн бэлтгэлээ бараг базаачихсан сүүлийн өдрүүдэд нүүрсний үнэ буурч эхэлжээ.
Тухайлбал, ЗИЛ-130 машины тэвш нүүрс 350-400 мянга, Портер нүүрс ачсан хэмжээнээсээ хамааран 130-160 орчим мянган төгрөг, шуудай нүүрс 1300 орчим төгрөг болжээ. Түлшний нэг шуудай мод хар мод, нарс зэрэг төрлөөсөө шалтгаалан 1100-1200 төгрөг болсон нь өмнөх сарынхаас 100-200 төгрөгөөр хямдарсан байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж