
Эмэгтэйчүүдийн бичсэн төслүүдээс хамгийн шилдгийг шалгаруулж холбооноос санхүүжүүлэхээр болжээ. Төслийн доод хэмжээ нэг сая төгрөг байх аж. Сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд салбар үүрүүд дээрээ сургалтаа үргэлжлүүлэх бөгөөд заавал МАН-ын гишүүд бус хүүхдээ асарч гэртээ сууж байгаа, мөн ажилгүй эмэгтэйчүүд, хувиараа бизнес эрхлэгч хэн бүхэнд нээлттэй байх ажээ.
Д.ОЮУН