НҮБ 2012 оны дэлхийн ЭЗ-ийн хөгжлийг тооцоолжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

НҮБ 2012 оны дэлхийн ЭЗ-ийн хөгжлийг тооцоолжээ

Нэгдсэн үндэстний байгууллагаас 2012 оны дэлхийн эдийн засгийн хөгжлийн урьдчилсан тооцоог бууруулан зассан талаар Deutsche Welle мэдээлэв.

НҮБ-ын шинжээчдийн тооцоолж байгаагаар ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2,6 хувь буюу урьдчилан тооцоолж байснаас нэг хувиар бага байх аж. Хэрэв бүх үзүүлэлтүүдийг бүр доошлуулан тооцвол өсөлт 0,5 хувь хүртэл буурахаар байгаа юм. Нью-Йорк хотноо болсон илтгэлийн үзэр шинжээчид Европ тивийн өрийн асуудал болон АНУ-ын эдийн засгийн бууралт дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж онцолсон байна.

Олон улсын валютын сангийн шинжээчид НҮБ-ын урьдчилсан тооцоог хүлээн зөвшөөрөөд байгаа юм. ОУВС-гийн төлөөлөгч Херри Райс хэлэхдээ Евро бүсийн өрийн хямрал нь ийм гутрангуй байдлыг төсөөлөхөд хүргэж байна гэжээ. Гэхдээ дараагийн урьдчилсан тооцоог ирэх нэгдүгээр сард шинэчлэн хийх юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж