Өсвөрийн жүдочид Дарханд

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Өсвөрийн жүдочид Дарханд

Монгол Улсад жүдо бөх үүсч хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд цуврал арга хэмжээ, тэмцээн уралдаанууд зохиогдсоор байна. Үүний нэг нь болох жүдо бөхийн спортын спортын мастер, аймгийн арслан С.Жамъянхорлоо агсны нэрэмжит өсвөрийн жүдочдын олон хотын тэмцээн өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ. Тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд саяхан Эрдэнэтэд Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээн, дараа нь Улаанбаатарт “Тэмүүжин кап”-т хүч сорьсон өсвөрийн тамирчид ийнхүү Дарханы татамид өрсөлдөж байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж