Серби улс Косовотой хилийн хэлэлцээр хийв

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Серби улс Косовотой хилийн хэлэлцээр хийв

Европын холбооноос Серби болон Косово улсууд хилийн огтлолцлоо хамтран эзэмшихээр тохиролцсон хэмээн баасан гаригт мэдэгдсэн тухай ВВС мэдээлэв. Европын холбооны төлөөлөгчийн тусламжтайгаар хоёр улс хэлэлцээр хийжээ. Серби улс Европын холбоонд нэгдэн орж байгаатай холбоотойгоор тус хоёр улсын хооронд удаан хугацааны турш үл ойлголцол болж байсан хилийн асуудлыг шийдээд байна.

Серби улс Косовогийэ 2008 онд тунхагласан тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд хилийн зурвас орчимд саяхныг хүртэл мөргөлдөөн гарч байсан билээ. Косовогийн Засгийн газар хилийн огтлолцлын асуудлаа шийдэхээр хичээж байснаас гадна НАТО-гийн энхийг сахиулагчид хүртэл энэ мөргөлдөөнд өртөөд байгаа юм.

НАТО-гийн 50 энхийг сахиулагч цэрэг өнгөрсөн даваа гаригт Пристинад байдаг Албанийн засаг захиргаа хил хамгаалагчдыг Серби үндэстнүүдийн тавьсан замын хаалтыг зөөлгөхөөр илгээснийг эсэргүүцсэн мөргөлдөөнд шархдсан ажээ. Талууд Европын холбооны боловсруулсан хилийн огтлолцлын цэгүүдийн хамтарсан менежментийн дагуу зөвшилцөлд хүрсэн гэж Европын холбооноос өнгөрсөн баасан гаригийн орой мэдэгдсэн юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж