Монголын шилдэг блогчид өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Монголын шилдэг блогчид өнөөдөр тодорно

Цахим нийгмийн гишүүдийн хамгийн том цугларалт, Монголын шилдгийн шилдэг блогчдыг тодруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр болох гэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Монгол блогчид-2011” арга хэмжээ өнөөдөр 19.00 цагт iLoft Function House-д болох юм. Ёслолын ажиллагаа улаан хивсний ёслолоор эхэлж, цахим ертөнцийн “акулууд” чуулах ажээ. “Монгол блогчид-2011” наадмаас оны шилдэг энтертайнмент блог, шилдэг нийгмийн сэдэвт, шилдэг бизнес, шилдэг боловсролын сэдэвт, шилдэг технологийн блог болоод оны шилдгийн шилдэг блогийг шалгаруулах юм. Мөн блогчдын дунд зарласан “Блогчид зарлигдсан” вайрал видео уралдааны ялагчийг тодруулахаас гадна шилдэг твиттерчдийг мөн нэрлэх ажээ.

Энэхүү арга хэмжээнд “Алтан ураг”, аэробик, цэнгээнт бүжгийн “Галт шувуу”, амьд хөгжмийн “Colours” хамтлагууд, ятгачин Б.Уянга, морин хуурч Б.Болдхүү, “Black&White” хамтлагийн дуучин В.Уянга, “Beatcrew” хамтлаг, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогчид оролцох юм байна. Мөн энэ үеэр уран бичлэг хийх, нүүрэн дээр зурах, уран хайчилбар, таталбар хөрөг зуруулах, хар зургаар хөргөө зуруулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ. “Монгол блогчид-2011” ёслолын үйл ажиллагааг интернэтээр шууд дамжуулах аж.

“Монгол блогчид-2011” арга хэмжээнд нэвтрэх тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд таксаас олсон орлогыг “Зарлиг” хүмүүнлэгийн санд хандивлах гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж