Бразили Евро бүсэд туслахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Бразили Евро бүсэд туслахад бэлэн

Бразили улс Европын бүсийн орнуудад 10-15 тэрбум ам.долларын зээл өгөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ. Энэ зээлийн тусламж нь Европын Холбооны удирдлагуудыг шийдвэр гаргасны дараа хэрэгжих боломжтой юм. Зээлийг Олон улсын валютын сангаар дамжуулан олгоход Бразили улс бэлэн байгаа гэжээ.

BRICC /Бразили, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс/ группын орнууд Европын бүсэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдээд байгаа аж. Санхүүгийн дэмжлэгийг Олон улсын валютын сангаар дамжуулан олгох бөгөөд тусламжийн хэмжээ 40-60 тэрбум ам.доллар байх юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж