Гишүүд “даагаа” нэхэв

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Гишүүд “даагаа” нэхэв

Өнгөрч буй долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дондог, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, А.Тлейхан, Ц.Цэнгэл нар санаачлан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Уг нь энэ хуулийн төслийг гишүүд тавдугаар сард санаачлан Засгийн газраас санал авахаар зургадугаар сарын 3-нд хүргүүлсэн ч хариу өгөөгүй тул ийнхүү дахин өргөн барьж “даагаа” нэхэхэд хүрчээ. Одоогийн мөрдөж байгаа хуулиар “Алдарт эх”-ийн I, II одонтой ээжүүд жилд нэг удаа 100-200 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Харин С.Бямбацогт нарын гишүүд одонтой ээжид дэрх тэтгэмж дээр нэмж 500 мянгаас нэг сая төгрөг, гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөсөн бол нэг удаа 300 мянган төгрөгийн урамшуулал өгдөг болох юм байна. Өөрөөр хэлбэл, Алдарт эхийн одонтой ээжүүдээс гадна гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бүх ээжид энэ хуулиар урамшуулал олгох ажээ. Монгол Улс хүн амаа өсгөж байж эдийн засгийн хөгжлийн баталгаа, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангана гэсэн шалтгаанаар гишүүд энэ хуулийг дахин өргөн барихад хүрчээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж