МХБ-ийн арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

МХБ-ийн арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн биржийн 2011 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 2-ны хоорондох таван удаагийн арилжаагаар нийт
75 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 441.6 сая төгрөгөөр, 132.6 мянган ширхэг Засгийн газрын бондыг 13.3 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 13.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. ТОР-20 индекс 20583.83 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 422.84 нэгжээр буюу 2.0%-иар буурчээ. Индексийн сагсад багтах Баянтээг /19.6%/, Багануур /14.3%/, Могойн гол /11.6%/, Шивээ овоо /8.3%/, Шарын гол /7.7%/, Адуунчулуун /5.8%/, Улаанбаатар ЗБ /5.3%/, Баянгол ЗБ /5.1%/, Женко тур бюро /2.2%/, Говь /2.0%/, Хөх ган /1.0%/, Монгол шилтгээн /1.0%/, Таван толгой /0.9%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 75.0 тэрбум төгрөгөөр буюу 3.4%-иар буурч, 2 их наяд 114.7 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Дархан тээвэр /101.1%/, Азиа пасифик пропертис /74.1%/, Хишиг уул /54.0%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Баялаг налайх /30.5%/, Бөөний худалдаа /26.3%/, Баянтээг /19.6%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 75 үнэт цаас арилжсанаас 37 үнэт цаасны ханш өсч, 30 үнэт цаасны ханш буурч, найман үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /964.6 мянган ширхэг/, Оллоо /161.5 мянган ширхэг/, УИД /27.9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Ремикон /164.9 сая төгрөг/, АПУ /44.8 сая төгрөг/, Таван толгой /28.9 сая төгрөг/ компанийн үнэт цаасыг арилжсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж