Бритни Спирс дахин хуримлана

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Бритни Спирс дахин хуримлана

Дуучин Бритни Спирс дахин хуримлах гэж байгаа тухай рамблер.ру сайт мэдээлж байна. Дуучны найз залуу Жейсон Травик түүнд гэрлэх санал тавьсан гэнэ. Бритни Спирс хайртынхаа саналд тааламжтайяа зөвшөөрсөн бөгөөд хайртай залуудаа хүүхэд төрүүлж өгөх хүсэлтэй байгаа тухайгаа ч ам алджээ.

Травикийн найзууд түүнийг сүйн бөгжөө сонгох гэж олон дэлгүүрээр явсны эцэст том биш очир алмаазтай гоёмсог бөгж сонгосон гэж ярьсан байна.

Тэд 2009 оноос хойш хамтдаа байгаа бөгөөд нэг бус удаа хамтын амьдралын талаар ярьж байжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж