Иракийн Парламентын ордны дэргэд бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Иракийн Парламентын ордны дэргэд бөмбөг дэлбэлжээ

Багдад хотод өнгөрсөн даваа гаригт Парламентын ордны автомашины зогсоолын хажууд дэлбэлсэн тэсрэх бөмбөг нь Ирак улсын Ерөнхий сайдын амь насанд халдах зорилготой байсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

Сэжигтнүүдийг байцаасны дараа ийм дүгнэлт хийснээ тус улсын тусгай албаны ажилтан Касим аль-Муссави мэдэгдлээ. Террористуудын төлөвлөснөөр тэсрэх бөмбөгтэй машин Иракийн Ерөнхий сайд Нури аль-Маликийг чуулганд ирэх үед дэлбэрэх ёстой байжээ. Харин бөмбөг дэлбэрэх үед Ерөнхий сайд байгаагүй аж.

Парламентын ордны орчимд өндөр харуул хамгаалалттай хэсэгт дэлбэрсэн бөмбөг хоёр хүний аминд хүрч, таван хүнийг шархдуулсан юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж