“Vanquish” хамтлаг шинэ клипээ гаргав

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

“Vanquish” хамтлаг шинэ клипээ гаргав

“Excel”, “Hood” зэрэг дуугаараа хип-хоп сонирхогчдын анхаарлыг эсрэг зүгт эргүүлж чадсан “Vanquish” хамтлаг шинэ клипээ гаргажээ. Хамтлагийн гишүүдийн дийлэнх нь гадаад суралцаж байгаа тул тэр бүр цугларч, хамтын уран бүтээл хийх боломжгүй байдаг ажээ. Харин өнгөрсөн зун хамтлагийн заримд гишүүд Монголд байх хугацаанд шинэ бүтээл туурвисан нь өдгөө клипжүүлээд буй “Он цаг хугацаа” нэртэй дуу юм. Хамтлагийнхан энэ дуугаа рэппер Q болон жазз дуучин Ундак нартай хамтран дуулсан байна. Харин видео клипийг “TJ Entertainment” студийн залуус бүтээжээ.

“Vanquish” хамтлагийн “Он цаг хугацаа” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж