С.Бат-Отгоныг энэ сарын 8-нд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

С.Бат-Отгоныг энэ сарын 8-нд шүүнэ

Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт өнгөрсөн долдугаар сарын 11-нд 18 настай араб эрэгтэй хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаж, баривчлагдаад буй С.Бат-Отгоныг шүүх хурал энэ сарын 8-нд болох тов гарчээ. Гэхдээ шүүхийн шийдвэр 13-нд гарах аж. Шүүх хуралд С.Бат-Отгоны өмгөөлөгчөөр араб хүн ажиллах болсон байна. Түүнчлэн Монголоос түүний хоёр ах нь очиж, шүүх хуралд оролцох болжээ. Саяхан С.Бат-Отгоны өмгөөлөгчөөс гэр бүлийнхэнд нь захидал илгээж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүднээс гэр бүлээс нь хүн ирүүлэх хүсэлт тавьсан гэнэ. Улмаар Гадаад харилцааны яаманд хандсаны дагуу С.Бат-Отгоны хоёр ах шүүх хуралд оролцох болсон тухай “Өдрийн шуудан” сонин мэдээлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж