Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

ТОП-20 индекс буурчээ

Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн /2011.12.02/ арилжаагаар нийт 51 ХК-ийн 171.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 799.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 24 ХК-ийн 781.4 мянган ширхэг хувьцааг 160.1 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 27 ХК-ийн 18.6 мянган ширхэг хувьцааг 11.8 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Арилжаагаар нийт 280 хэлцэл хийжээ. Нийт 51 үнэт цаас арилжсанаас 25 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

ТОП-20 индекс 20583.83 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 23.26 нэгжээр буюу 0.11% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 114.7 тэрбум төгрөг болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж