НҮБ-ын сайтыг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

НҮБ-ын сайтыг хакерджээ

НҮБ-ын сайт руу хэсэг хүмүүс довтолж, нэвтрэх эрхийг нь гэмтээжээ.  Ингэхдээ 100 орчим и-мэйл хаяг руу нь нэвтэрч, янз бүрийн учир нь олдохгүй мэдээлэл үлдээсэн байна. Уг довтолгоог “Team poison” гэдгээр танигдсан бүлэг хүмүүс үйлдсэн  гэдэг нь тодорхой болсон бөгөөд уг ажиллагаагаа тэд “fraud” буюу луйвар гэж нэрлэсэн байна. Сайтан дээр  “Team poison”-ийн лого болон НҮБ-д хандаж бичсэн гэмээр “Та нар яагаад итгээгүй юм бэ?”, “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй”  гэхчлэн үгнүүд харагдаж байжээ. 

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж