Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

Баруун зүгийн нутгаар үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, баруун болон говийн нутгийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 23  градус  хүйтэн, харьцангуй чийг 78  хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж