
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхтэй холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр орой зарлан хуралдуулахаар төлөвлөөд байсан ч цуцаллаа. Ингэснээр дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ ирэх долоо хоногт үргэлжлүүлэхээс аргагүй болж байна. Харин яагаад дээрх хурлуудыг цуцалсан талаар тодорхой мэдээлэл өгөх хүн алга. Ямартай ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд одоо 19.00 цагаас “Чингис хаан” зочид буудалд эхлэх “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн Party-д бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бололтой. Хоёр намын бүлгийн хувьд дээрх хуультай холбоотойгоор саналаа нэгтгэх шалтгаан байсан зэргээс үндэслэж, хурлууд ийнхүү шилээ даран цуцлагдахаас аргагүйд хүрсэн байж мэдэх юм.
Г.Дарь