Ажлын хэсэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг хуралдаж байна

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж байна. Ажлын хэсэг хуралдахын өмнө УИХ дахь МАН-ын бүлэг, мөн Ардчилсан намын бүлэг хуралдаж, дээрх хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг авч хэлэлцсэн юм. Гэхдээ бүлгүүд аль аль нь мэдээлэл хийгээгүй тарсан. Харин УИХ-ын Тамгын газраас барьж буй бодлогоор бол ажлын хэсгийн хуралдааны дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаан зарлах чигтэй байна. Дашрамд сануулахад, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг өчигдрөөс гурван удаа зарлаад байна. Өмнөх хоёр хуралдааны нэгд нь гишүүдийн ирц бүрдээгүй бол өнөөдөр үдээс өмнө зарласан хуралдааны өмнө ажлын хэсгийг хуралдуулах шаардлага байна гэж үзэн үндсэндээ хоёр дахь удаагаа хойшлуулсан. Харин энэ удаад тус байнгын хороо хуралдах эсэх нь мөн л эргэлзээтэй байна.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж