
Мөн “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барив. Уг тогтоолд “хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж ноос боловсруулах үйлдвэрт тушаасан нэгдүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох”-оор заасан. Харин Засгийн газар малчид, мал бүхий иргэдээс үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноосны килограмм тутамд зэрэглэл харгалзахгүйгээр 2000 төгрөгийн урамшуулал олгож байх үүднээс “нэгдүгээр зэргийн” гэдэг үгийг хасахаар төсөл боловсруулсан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.