“Сүнс” анхны бүрэлдэхүүнээрээ тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

“Сүнс” анхны бүрэлдэхүүнээрээ тоглоно

“Сүнс” хамтлаг “Greatest concert” тоглолтоороо рок, попын ертөнцөд эргэн ирж байгаагаа харуулах гэнэ. 90-ээд оны залуусын шүтээн болсон энэ хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Иймд хамтлагийн залуус анхны бүрэлдэхүүнээрээ тоглолт хийхээр бэлтгэлдээ орсон гэнэ. “Сүнс” хамтлагийн хуучны хит дуунууд болох “Чи хуурамч”, “Сэтгэлд тодхон харц”, “Цагийн зүү”, “Чамд дурлахыг зөвшөөрөөч” зэрэг сэтгэлд хоногшсон олон дууг арванхоёрдугаар сарын 10-нд “UB Palace”-ын концертын их танхимд болох “Сүнс”-ийн тоглолтоос сонсч болно.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж