Тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд өмнөд хил хаана

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд өмнөд хил хаана

Социалист нийгмийн үед жилдээ цөөхөн удаа сүр дуулиантай тэмдэглэдэг байсан баярын нэг нь “Майн баяр”. Тавдугаар сарын нэгний өдөр нийслэл хотод болон аймгийн төвүүдэд жагсаал болж, хүүхэд хөгшидгүй хаврын гоёлоо өмсөцгөөдөг байсан. Тэгвэл манай урд хөрш БНХАУ Майн нэгний баярыг өнөө хэр өргөн тэмдэглэдэг ажээ. Хөдөлмөрчдийн эв санаан нэгдлийн өдөр ч гэж нэрлэдэг энэ өдрийг тохиолдуулан БНХАУ-д гурав хоног бүх нийтээрээ амардаг юм байна. Тиймээс тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй гэдгийг Замын-Үүдийн боомтоос анхаарууллаа. Хятадтай хиллэдэг бусад боомтууд ч мөн амрах юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж