Хэнтийн Бор-Өндөрт 4:11 уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Хэнтийн Бор-Өндөрт 4:11 уулзалт болно

Ардчилсан намынхан сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригийн 11.00 цагт сэтгүүлчидтэй уулздаг. 4:11 нэртэй уг уулзалтын энэ удаагийнхыг Хэнтий аймгийн Бор-Өндөрт хийхээр болжээ. Тус намаас Анхан шатаа сонсох аян зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд 4:11 уулзалтыг орон нутагт хийдэг болсон юм. Энэ оны анхны уулзалтыг Төв аймгийн Зуунмод суманд хийж аймгийн өвөлжилтийн байдал, жижиг үйлдвэрийн газруудтай танилцсан юм.
                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж