Волейболын бүх оддын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Волейболын бүх оддын тоглолт болно

Монголын волейболын холбооны үндэсний лигийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн өндөрлөж, өнгөрөгч лхагва гаригт медалийн эзэд тодорсон билээ. Улмаар өнөөдөр лигийн хаалтын ажиллагаа болох юм. Харин шагнал гардуулах ёслолын өмнө МВХ-ноос үзэгчдэд бэлэг барих үүднээс лигт өрсөлдсөн эрэгтэй багийн тоглогчдод шигшиж, эрэгтэйчүүдийн бүх оддын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Бүх оддын тоглолт 16.00 цагаас Спортын төв ордны А зааланд эхлэх бөгөөд үүний дараа лигийн аварга болоод мөнгө, хүрэл медаль хүртсэн баг, тамирчдад шагналыг нь гардуулах юм. “Гоё кап-2011” нэрээр зохион байгуулсан лигийн тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн багийн тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн жилийн аварга “Буянт-Ухаа” баг түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс “Энагура” лигийн хоёр дахь түрүүгээ авсан билээ. Мөн өнөөдөр лигийн эрэгтэй, эмэгтэй шилдэг довтлогч, холбогч, хамгаалагч, давуулагч, чөлөөт хамгаалагч нарыг шалгаруулна. Түүнчлэн “Алтангэрэл сан”-тай хамтран лигийн шилдэг тэгш тоглогчийг тодруулдаг уламжлалтай.

Волейболын үндэсний лигийн АШТ-ий медальтнуудыг танилцуулъя.

Эрэгтэй:

Алт: “Буянт-Ухаа”
Мөнгө: “Харх”
Хүрэл: “Сүлд”

Эмэгтэй:

Алт: “Энагура”
Мөнгө: “ДЦС-4”
Хүрэл: “Уурхайчин”

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж