Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Холбооноос ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өчигдрөөс “Ардчиллын үнэт зүйлст залуус нэгдэж байна” аяныг эхлүүлжээ. Тэд аяны хүрээнд ардчиллын үнэт зүйлсийг залуучуудад таниулах, улмаар ардчиллын үнэт зүйлс дор залуучуудыг нэгтгэх үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс 1206 залууг нэгтгэх аж.
Харин аяны нээлт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болоход 1000 гаруй залуучууд нэгджээ. Залуучуудын хувьд ийм олноороо нэгэн зэрэг нягтарч буй нь ардчиллыг хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг дэлгэрүүлж, иргэний нийгэм байгуулахын төлөөх хүсэл эрмэлзэлтэй нь холбоотой юм байна.
Г.Дарь