Дуучин Женнифер Лопезыг шинэхэн дурлал нь тэнгэрт нисгэж байгаа бололтой. Женнифер бүжигчин залуутай үерхээд сар болж байгаа ч тэдний харилцаа улам гүнзгийрч байгаа гэнэ. Талархлын баяраар дуучин бүсгүй өөрийнхөө ээж, болон ихрүүдтэйгээ Хавайд амарчээ. Тэр бас шинэхэн амрагаа ч дагуулж явсан аж. Насны хол зөрүүтэй шинэхэн амрагууд хүүхдүүдтэй далайн эргээр зугаалж, хүүхдүүдээ эрхлүүлж байгаа нь зурагчны дуранд өртжээ. Харин Хавайд амарч ирснийхээ дараа Женнифер ихрүүдээ аав Марк Антонид даатгаж орхиод залуу амрагтайгаа хувийн онгоцоор Мороккод зураг авалтад оролцохоор нисч одсон гэнэ. Женнифер Лопез, түүний бүжигчин амраг Смарт нарын халуунаар тэврэлдэн үнсэлцэж буй зураг шар хэвлэлийн нүүрэнд гарсан нь түүний нөхөр дуучин Марк Антонид таалагдаагүй нь лавтай. Хэдийгээр Марк Антони, Женнифер Лопез нар салсан ч гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа гэнэ. Женнифер 2004 онд Холливудын жүжигчин Бен Аффлекаас сүйгээ цуцлаад удаагүй байхдаа Марк Антонитой учирч байжээ.
Н.Энх