
Төв аймгийн Сэргэлэн сумын хөшгийн хөндийд Япон улсын хөрөнгө оруулалттай баригдах нисэх онгоцны шинэ буудлын ажил эхэлж байна. Шинээр баригдах энэ буудлыг дагаад 100 мянган хүн амтай дагуул хот босох юм. Нийслэлийн хүн амын төвлөрөл буурч, Зуунмод хотын ойролцоо үйлдвэрлэл технологийн парк байгуулагдана. Энэ нь жилдээ 1.7 сая зорчигч хүлээн авах 18100 удаагийн онгоц хөөргөх буулгах хүчин чадалтай. Шинэ нисэх буудал Улаанбаатар Мандалговь чиглэлд хурдны замаар холбогдоно. Улаанбаатар хотоос ачааны галт тэргийг тойруулж өнгөрүүлэх төмөр зам шинээр ашиглалтанд орох нисэх онгоцны буудлаар дайрч өнгөрөх тул зорчигчдыг төмөр замаар тээвэрлэх боломж нээгдэх юм. Түүнчлэн нисэх онгоцны буудал ашиглалтанд орсноор газар зүйн байрлалын хувьд туйлаар нисдэг онгоцууд цэнэглэх болон ачаа бараагаа буулгаж, эндээс өөр компаний онгоцонд ачаагаа шилжүүлж, гадагш нь тараах боломжийг ашиглаж болох юм. Мөн энэ нисэх онгоцны буудлыг дагаад нисэх буудлын хот аймгийн төвийн хооронд үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар төлөвлөгджээ.
Г.Хишигсүрэн