Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан 11.40 цагт эхэллээ. Тус хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлэг,  Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болж шийдвэрлэлээ.

Одоо чуулганаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцууллаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж