Орос, Монголын хамтарсан экспедици хилийн зурвас бүсэд орших Алтайн нурууны салбар Чихачёва ууланд өндөр мэдрэгч бүхий фото аппаратуудыг байрлуулсны үр дүнд мануулын зургийг авч чаджээ. “Москвагийн мэдээ” сонинд бичсэнээр бол нэн ховордсон Сибирийн мануулын зургийг анх удаа ийнхүү авч чадсан байна.
Хоёр улсын эрдэмтэд өнгөрсөн аравдугаар сарын 26-30-нд 4000 метрийн өндөрт цасан дунд аялжээ. Чихачёва ууланд 15 мануул амьдардаг гэж эрдэмтэд үзэж байна. Энэхүү экспедицийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Орос, Монгол дахь салбарууд хамтран зохион байгуулсан гэнэ.