Шарын голчууд алдаа оноогоо дэнсэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Шарын голчууд алдаа оноогоо дэнсэллээ

Ардчилсан намаас орон даяар явуулж байгаа “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг  монгол орны бүх  аймгуудаар буухиалан тойрч иргэд олон нийтийн  санаа бодлыг сонсч байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уг хөтөлбөр Дархан-Уул аймгийн шарын гол суманд үргэлжиллээ.

Арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Б.Мягмардаш, Шарын гол сумын АН-ын дарга Н.Сундуйжав нар оролсон юм. 8400 гаруй хүн ам, 600 гаруй  өрх айлтай энэ сумын хувьд аж амьдрал хөгжил дэвшлийн ямар шинэ гарц байгааг тус намын орон нутгийн удирдлагууд шарын голынхонтой  хэлэлцжээ. Хэлэлцүүлэг уламжлал ёсоор ажилтай орлоготой, эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, эрүүл  чийрэг, аюулгүй орчинтой  монгол хүн гэсэн 5 сэдвээр явагдсан. Шарын гол суманд аюулгүй орчин бүрдэхэд саад болж байгаа асуудлын нэг нь нинжа нарын ухаад бөглөлгүй орхисон олон арван нүх гэдгийг оршин суугчид дурдаж байсан. Мөн эрүүл чийрэг, аюулгүй орчинтой монгол хүн хэлэлцүүлгийн үеэр тус суманд эмч дутагдалтай, хүнсний аюулгүй байдал алдагдаж хугацаа нь хэтэрсэн хүнс хэрэглэх үе байгаа бөгөөд хүнс хадгалах жижиг хэмжээний лаборатортой болох шаардлагатайг иргэд хэлээд амжсан.

Нинжа буюу гар аргаар алт олборлогчид элбэг байдаг тус суманд ажлын байр, болоод аюулгүй ажиллагааны асуудал хурцаар хөндөгдсөн. Иргэдийн ярьж буйгаар Шарынгол суманд жижиг дунд үйлдвэрлэл буюу гэрийн модны үйлдвэр, дээл, гутлын үйлдвэр байгуулах шаардлагатай байгаа аж. Сум эзгүйрээд байгаа гэх гомдлыг үг унагасан иргэд хэлэхдээ “Уурхайд ажилладаг мэргэжилтэй боловсон хүчнийг нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд аваад явчихдаг гэнэ. Хөрөнгө оруулалт хийгээд  ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн шарынголын нүүрсний уурхайн амлалтыг иргэд хүлээсээр бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг болж байна” хэмээн Шарын голчууд ярьж байна.  Ийнхүү “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээс гарсан санал гомдлыг Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан Дарханыг хөгжүүлэх цогц бодлогодоо тусгах ажлыг хийх юм байна.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж