
БНСУ-ын буцалтгүй тусламж болох 3.5 сая ам.долларын хөрөнгөөр баригдсан хог боловсруулах үйлдвэр нь нийслэлээс төвлөрч буй хогийн 80 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой юм. Өдөрт найман тонн хог дахин боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэрт эхний ээлжинд айл өрх, аж ахуй нэгжээс төвлөрсөн хогийг дахин боловсруулж, утаагүй түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү үйлдвэр нь цаас, төмөр, хуванцар сав, лааз болон бусад хаягдлыг төрөлжүүлэн ялгах технологитой, 6.5 см нүхээр сорж, соронздон ангилах чадвартай юм.
С.Отгон